07/11/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Шанхай хотноо “Хятадын олон улсын импортын экспо”-д оролцов

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдаж буй “Хятадын Олон улсын импортын экспо”-д 2018 оны 11 дүгээр сарын 4-6-ны өдрүүдэд оролцов.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 11 дүгээр сарын 4-ний өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гадаадын зочид төлөөлөгчдөд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтад, 11 дүгээр сарын 5-ны өдөр “Хятадын Олон улсын импортын экспо”-гийн нээлтийн арга хэмжээ болон “Гадаад худалдаа ба нээлттэй байдал” салбар хуралдаанд тус тус оролцов.

11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс өмнө Монголын төлөөлөгчид экспогийн танхимаар зочилж, монгол компаниудын гаргасан үзэсгэлэнг үзэж сонирхов.

Тус арга хэмжээнд 172 улс, бүс нутаг, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, 3600 гаруй компани бараа бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлсэн байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.