07/11/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Өнөөдрийн Үндсэн хуулийн цэцийн хуралдаан хойшлогдлоо

Өнөөдрийн Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан хойшлогдов. Хуралдаанаар, Улсын дээд шүүхийн хүсэлтийн дагуу Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэхээр товлосон байв.

Тийм боловч маргааны хамрах хүрээ, хөндөгдөх асуудал, түүнийг бүрэн гүйцэд шийдвэрлэх шаардлага байгаа зэргийг харгалзан мөн маргааныг Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж

Цэцийн дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүн үзсэн тул ийнхүү хуралдааныг хойшлууллаа гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.