08/11/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Шадар сайд Ө.Энхтүвшин Данийн Элчин сайдтай уулзлаа

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Данийн Вант Улсаас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Карстен Даамсгард тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Найрсаг, дотно харилцаатай хоёр улс нэр бүхий салбарт, тухайлбал соёл, шинжлэх ухаан, археологи, хүмүүнлэгийн чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байдгаа талууд илэрхийлэв.

Цаашид сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, барилга, хот байгуулалт, хөдөө аж ахуйн салбар, хог хаягдлыг дахин боловсруулах, ногоон технологи нэвтрүүлэх зэргээр харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой.

Иймээс хоёр орны бизнес эрхлэгчдийг мэдээллээр хангаж, хооронд нь холбох, харилцан ашигтай хамтрах, хөрөнгө оруулагчдыг хөхиүлэн дэмжих, хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.