08.11.2018 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Зохиолч Р.Эмүжин: Монгол бахархлын өдрийн мэнд!

“Монгол бахархлын өдрийн мэнд! Өргөн дэлхийд өөрийн гэсэн бахархлыг бүтээсэн мөхөшгүй, мохошгүй ард түмний үсэрсэн цус, үсчсэн ясны тасархай билээ, би.

Монголчуудыг бахархах бахархалгүй мэт харагдуулах гэсэн оролдлого бүхэн хад мөргөг. Их эзэн Чингис эрхшээх хуульгүй, эвдэрч бутарсан нүүдэлчдийг төрт ёсонд дуудаж, талын Монголд хуульт улсыг байгуулсан их сэтгэгч байв.

Их хуралдай бол түүний парламент, их жанжид нь түүний сайдууд, Их засаг хууль нь түүний дээр оршдог мөнх хөх тэнгэр байсан билээ.

Дэлүүн болдог түүний дээлт заяаны шүтээн байв. Түүний шаналсан сэтгэл, шархирсан зүтгэл, олсон шийдвэр, онож төрсөн газар нутаг…бидний сэтгэл зүрх адилхан цохилдог ажээ, бидний нулимс, шаналал, бухимдал, бахархал омогшил ч бас адилхан!” хэмээжээ.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.