12/11/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Аврагч, гал сөнөөгчдийн 11 дэх удаагийн мэргэшүүлэх сургалт боллоо

Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга, ахмад Ц.Отгонхүүгээр ахлуулсан аврагч, гал сөнөөгчид ОХУ-ын Онц байдлын яамны Өвөрбайгалийн хязгаар дах

Чита хотын Онц байдлын удирдах газрын харьяа сургалт бэлтгэлийн төвд “Аврагч, гал сөнөөгчдийн 11 дэх удаагийн мэргэшүүлэх сургалт”-д суралцаад ирлээ.

Сургалтад Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймаг, нийслэлийн Багануур, Налайх дүүргийн Онцгой байдлын газар, хэлтсийн 16 алба хаагч хамрагдсан юм.

Сургалтаар ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар дахь Чита хотын Гал түймэр унтраах болон аврах ангиудын ажлын байр, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх орчин нөхцөл болоод гал түймэр унтраах, аврах ажиллагаанд ашиглагдаж байгаа гал унтраах үндсэн, албаны, тусгай зориулалтын, шуурхай албаны автомашин, аврах ажиллагааны тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон автомашин, техник, хэрэгсэлтэй танилцлаа.

Мөн гал унтраах онолын болон сэтгэл зүйн бэлтгэлийн дадлага сургуулилт хийх, амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах, химийн болон цацрагийн аюулаас хамгаалах баг, өмсгөлийг дүрмийн дагуу өмсөж тайлах, онолын болон дадлага сургуулийг хийсэн байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.