16/02/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
27 хувьцаат компанийн 27,348 ширхэг хувьцаа арилжигджээ
2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 27 хувьцаат компанийн 27,348 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцаа өсч, 8 хувцаат компанийн хувьцаа буурсан бол 8 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Увс чацаргана” компани хамгийн өндөр буюу 14.82-иар өссөн бол “Женко тур бюро” 9.15%, “Монинжбар” 6.18%-иар тус тус өслөө. Мөн 2,398 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжигдаж 252,805,088.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр “MSE ALL” индекс 828.04 нэгж болж 0.12%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,427,609,993,432.00 төгрөг боллоо.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.