2018.11.13 · niitlelch.mn (Archiv) · Архив

Кино урлагт “Aldar+Jerry” хамтдаа

Монголын кино урлагт сүүлийн жилүүдэд залуу уран бүтээлчид өөр өөрсдийн чөлөөт уран бүтээлд ихээхэн анхаарлаа хандуулж байгаа билээ.

Инээдмийн цуврал бүтээлээрээ өрсөлдөх болсон залуу жүжигчдийн өөрсдийн өнгө төрхийг харуулсан уран бүтээлүүдийг дурдаад илүүц биз.

Энэ бүгдээс сүүлийн үед үзэгч олны хүртээлд ихээхэн хүрээд буй Aldar + Jerry инээдмийн цувралын шинэ ангийг хүлээдэг үзэгч олон болжээ.

Aldar + Jerry инээдмийн цувралын шинэ анги бэлэн боллоо

Aldar+Jerry инээдмийн цуврал нь IPTV-д ороод удаагүй хэдий ч залуу үзэгчдийг байлдан дагуулж үзэлтний тоогоороо ч нэлээд өндөр үзүүлэлттэй контент болоод байгаа юм.

Залуу хосуудын харилцааны асуудлыг хөгжилтэйгөөр харуулж чадсан Aldar + Jerry цувралын 7, 8, 9-р анги 11 сарын 13-ний өдрөөс эхлэн IPTV-н видео санд нэмэгдэн үзэгч залуустайгаа уулзахаар болжээ.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.