17/02/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Арилжааны мэдээ

2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 21 хувьцаат компанийн 70,469 ширхэг хувьцаа арилжигдсанаас 4 хувьцаат компанийн хувьцаа өсч, 13 хувцаат компанийн хувьцаа буурсан  бол 4 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Гутал” компани хамгийн өндөр буюу 4.57-иар өссөн бол “Монгол шуудан” 4.34%, “Монголын цахилгаан холбоо” 1.61%-иар тус тус өслөө. Мөн 17,887 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжигдаж нийт 1,944,671,475.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 17,887 ширхэг үнэт цаасыг 1,7  тэрбум төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр “MSE ALL” индекс 824.73 нэгж болж 0.40%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,421,268,945,515.00 төгрөг боллоо.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.