13/11/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Цэцэрлэгийн шав тавих ёслол боллоо

Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо 20 гаруй мянган иргэн, цэцэрлэгийн насны 3800 орчим хүүхэдтэй. Гэсэн хэдий ч энэ жилийг хүртэл төрийн өмчийн сургууль цэцэрлэггүй байсан.

Харин энэ он эхэнд 240 хүүхдийн ортой 253-р цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулж, хорооны нөхцөл байдлаас шалтгаалан 400 орчим хүүхдийг хамруулаад байна.

Тэгвэл өнөөдөр тус хороонд мөн улсын төсвөөр 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн шав тавилаа. Уг цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр “Энэрэлт их эрдэнэ” ХХК ажиллаж байгаа бөгөөд 2019 оны 8-р сарын 1-нд ашиглалтад хүлээлгэж өгнө гэж байсан юм.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.