13.11.2018 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Монгол улсын хилийн зурваст дөрвөн километр өргөст торон хаалт татжээ

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших улсын хилийн хариуцсан хэсэгт буюу Монгол Улсын хилийн 26, 27-27/1, 38-42 дугаар тэмдгийн хооронд дөрвөн километр өргөст торон хаалт татжээ.

Тус торон хаалт нь хил зөрчигчдийн үйлдлийг таслан зогсоох, хил дамнасан малын хулгай болон зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой аж.

Торон хаалт татахад шаардагдах 11,8 сая төгрөгийн хөрөнгийг аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас шийдвэрлэсэн байна.

Өнгөрсөн онд Баян-Өлгий аймгийн хил орчмын бүс нутгуудаас хоёр удаагийн тохиолдлоор 70-аад адуу хил даван хулгайлагджээ. Үүний 28 нь дээрх Ногооннуур сумаас алдагдсан байна. Мөн өнгөрсөн хоёрдугаар сард тус сумын нутаг болох Асгатын заставын хэсгээр мал хулгайлах зорилгоор хил нэвтрэн орж ирсэн ОХУ-ын Тува Улсын дөрвөн иргэнийг хилчид саатуулж байсан ажээ.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.