13/11/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Нийслэлийн тээврийн салбарын үйл ажиллагаатай танилцав

2018 оны 11 сарын 13-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд, холбогдох мэргэжилтнүүдийн хамт нийслэлийн тээврийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа.

Тус уулзалтад нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар болон бусад удирдлагууд оролцлоо.

Нийслэлийн Тээврийн газраас тус уулзалтын үеэр Нийслэлийн Тээврийн газрын өнөөгийн байдал, ирээдүйд хийгдэх ажил, Нийслэлийн Тээврийн газрын танилцуулга, Нийслэлийн Тээврийн газарт хийгдэж байгаа шинэлэг ажлуудын талаар, BRT/тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлэх

/төслийн хэрэгжилт, Такси үйлчилгээний зохион байгуулалт, Шинэ нисэх буудлын үйлчилгээг зохион байгуулах санал болон “Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ын төсөлд тусгуулахаар холбогдох саналаа танилцуулсан юм.

Мөн нийслэлийн нийтийн тээврийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд болон холбогдох албаныхантай санал солилцсоноор өндөрлөв.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.