14/11/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын дэд захирал Шюэ Жяньтэй уулзав

Linked automatically by name · ⚑ Report an error

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 13-ны өдөр Монгол, Хятадын ГХЯ-д хоорондын улс төрийн газрын зөвлөлдөх уулзалтад оролцож буй Хятадын талын төлөөлөгчдийн тэргүүн БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын дэд захирал Шюэ Жянь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.

Уулзалтын үеэр дэд захирал Шюэ Жянь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн мэндчилгээг уламжлаад, ирэх онд хэрэгжүүлэх хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлал,

хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаар танилцуулж, Ван И сайдын Монгол Улсад хийсэн айлчлалаар хоёр талын хүрсэн тохиролцоог ажил хэрэг болгох, тодорхой төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх зэрэг асуудлаар ажиллаж байгаагаа мэдээлэв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг өргөн хүрээнд хамтран тэмдэглэн өнгөрүүлэх тухай саналыг дэмжээд хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой төслүүдийг урагш ахиулах чиглэлээр санаачилгатай ажиллаж байгааг сайшаав.

Түүнчлэн хоёр талын худалдааны эргэлтийг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Монголын экспортын бараа бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн таатай нөхцөл үзүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэснийг Хятадын талаас анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлэв.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.