14/11/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Монгол-Хятад хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо
Монгол, Хятадын ГХЯ-д хоорондын хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу өчигдөр ГХЯ-д хоорондын улс төрийн газрын зөвлөлдөх уулзалт болов.
Зөвлөлдөх уулзалтыг Монголын талаас ГХЯ-ны ХөОГ-ын дэд захирал Г.Бумцэнд, хятадын талаас ГХЯ-ны Азийн газрын дэд захирал Шюэ Жянь нар тус тус удирдан явуулав.
Талууд энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар хоёр талын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, өндөр, дээд түвшинд хүрсэн тохиролцоог ажил хэрэг болгох,
ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, ирэх онд хэрэгжүүлэх хоёр талын харилцан айлчлал, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, хамтарсан төлөвлөгөө гаргахаар тохиролцов.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.