14.11.2018 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Дугуйн “Tour of Lishui” тэмцээнд Б.Тэгшбаяр түрүүлэв

Дугуйн спортын цуврал тэмцээн өмнөд хөршид зохион байгуулагдаж байна.

Үүнээс “Tour of Lishui” тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд БНХАУ-ын Нанжин хотод болж, бөөн гараатай 150 км-ын уралдаанд эх орноо төлөөлөн оролцсон дугуйн спортын залуучуудын дэлхийн аварга Б.Тэгшбаяр тэргүүн байрт шалгарчээ.

Монголоос энэ төрөлд залуучуудын анхны дэлхийн аварга болсон тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард Малайз улсын Куала Лампур хотод болсон дугуйн ханан тойргийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.