14/11/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Гурилын үйлдвэрүүдэд 230 мянган тонн буудай нийлүүлэв

Linked automatically by name · ⚑ Report an error

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2018 оны ургац хураалтын нэгдсэн дүнг Засгийн газарт танилцуулахаар ажиллаж байна.

Аймаг, нийслэлээс ирүүлж буй мэдээг нэгтгэж, арваннэгдүгээр сарын 20 гэхэд энэ жил ургацын урьдчилсан балансаар тогтоосон ургацаа хураан авсан уу, өмнөх оноос хэдэн хувиар өссөн нь тодорхой болно.

2018 оны аравдугаар сарын 29-ний байдлаар ургац хураалтын ажил дуусч, урьдчилсан дүнгээр 409.6 мянган тонн үр тариа, 160.9 мянган тонн төмс, 93.6 мянган тонн хүнсний ногоо, 93.6 мянган тонн хүнсний ногоо, 117.8 мянган тонн тэжээл, 19.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан тухай бид өмнө мэдээлсэн.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад үр тариа 172.6 мянган тонноор, төмс 44.5 мянган тонноор, хүнсний ногоо 14.5 мянган тонноор, тэжээл 57.3 мянган тонноор, тосны ургамал 7.2 мянган тонноор тус тус өссөн үзүүлэлт юм.

Одоогийн байдлаар энэ оны ургацаас гурилын үйлдвэрүүдэд 230 мянган тонн буудай нийлүүлээд байна.

2017 онд 118 мянган тонн буудайг гурилын үйлдвэрүүдэд нийлүүлж байжээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.