15/11/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Монгол улс 15.1 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Манаы улсын хэмжээнд 2018-2019 оны өвөл нийт малын 17.9 хувь буюу 15.1 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөсөн ба дотоодын хэрэгцээнд 5.5 сая, зах зээлд 9.6 сая толгой малыг борлуулах тухай саналаа аймаг, орон нутаг ирүүлээд байна.

Манай улсын хэмжээнд 52 мах боловсруулах үйлдвэр байгаа бөгөөд нэг хоногт 26,6 мянган бог, 6 мянган бод мал нядлах хүчин чадал бий.

Махны үйлдвэрүүд малын тарга хүч, малчдын малаа худалдах улирал зэргээс хамааран зөвхөн намар, өвлийн 130 гаруй хоногт үйл ажиллагаагаа явуулдаг.

Үүнийг тооцож үзвэл, манай улсын махны үйлдвэрүүдэд нийтдээ 790,4 мянган бод, 3,4 сая бог, бүгд 4,2 сая толгой малыг үйлдвэрийн аргаар нядалж, бэлтгэх боломж байгаа юм.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.