20/11/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Өнөөдрийн хуанли

Linked automatically by name · ⚑ Report an error

09.00 цагт АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд АТГ болон Хэвлэл мэдээллийн зөвлөл хамтран “Цахим сэтгүүл зүйн шинэ трэнд-Мэргэжлийн ёс зүй” интерактив сургалт зохион байгуулна.

09.00 цагт ХНХЯ-нд “Ирээдүйн ажил мэргэжил” эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас:91915340.

09.30 цагт ХХААХҮЯ-нд “Органик бордоо” тариаланчдад зориулсан сургалт болно. Утас:80019000

10.00 цагт “Туушин” зочид буудалд “Төрийн үйлчилгээний цахим шилжилт” сэдэвт танилцуулах уулзалт, хэвлэлийн хурал болно.

10.00 цагт ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд “Монгол бичгийн кодчилол – 2018” хурал болно.

10.00 цагт “Сонгинохайрхан Outlet” төвд хэл ярианы болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд төр засгаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, төрийн үйлчилгээ авах боломжийг таницуулах арга хэмжээ болно. Утас:99010499

12.00 цагт Монголбанкнаас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт МҮХАҮТ-д Монгол-Оросын жижиг, дунд үйлдвэрлэгчдийг уулзуулах, зуучлах, бизнесийн гарц боломжийг өргөжүүлэх зорилготой “Азийн хаалга” (Ворота в Азию) хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн 29 дэх удаагийн үзэсгэлэн, бизнес форумын нээлт болно. Утас:99090339

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Нэхүүл” нам бус залуусын хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт “Туушин” зочид буудалд Орон зайн мэдээллийн системд суурилсан нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн сангийн нээлт болно.

14.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Дархлаажуулалтын зөвлөх хорооны хурал” болно. Утас:99773800, 88008516

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

10.00 цагт “Иргэний танхим”-д “60 тэрбумын хэргийг гацааж буй эрх мэдлийн нөлөөлөл, Төрийн дархлааг сулруулах үр дагаварын тухай” нээлттэй хэлэлцүүлэг болно.

11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Өргөдлийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.