20/11/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Архангай аймагт “Сарлагийн музей” байгуулна

Архангай аймагт Сарлагийн музей, нүүдэлчдийн соёл иргэншлийг судлах олон улсын судалгааны төв байгуулна.

Одоогоор зураг төслийг нь гаргасан бөгөөд 5.6 тэрбумын хөрөнгө шаардлагатай гэж аймгийн Боловсролын газрын дарга Ц.Мөнхбат хэлэв.

Тэрбээр “Архангай аймгийг нүүдлийн соёл, аялал жуулчлалын олон улсын төв болгон хөгжүүлэх 2019-2030 оны төлөвлөгөөний хүрээнд сарлагийн музей байгуулах төслийг тусгасан. Энэ талаар арваннэгдүгээр сарын 30-нд хэлэлцэн шийдвэрлэнэ” гэлээ.

Мөн тус аймгийн Эрдэнэмандал, Өндөр-Улаан суманд Дэлхийн (Төв Азийн) нүүдэлчдийн түүх, соёлын музей, аялал жуулчлалын цогцолбор барих төлөвлөгөөг боловсруулжээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.