21.11.2018 · niitlelch.mn (Archiv) · Archiv

“Microsoft” компани далайн гүнд шинэ дата төв байгууллаа

Шотландын эргийн ойролцоо Microsoft компани 864 cервер бүхий дата төвийг далайн ёроолд байршуулснаа блог хуудсандаа нийтэлсэн байна.

Энэ бол тус компанийн шинээр хэрэгжүүлж буй Natrick төсөл юм. Тус дата төв нь 35.5 метрийн гүнд 5 жилийн хугацаанд ажиллах аж.

Дата төв нь гүний кабелын тусламжтайгаар ойролцоох эргээс эрчим хүч авч, интернетэд холбогдоно. Энэхүү төслийн тусламжтайгаар Microsoft компанийн дата төвийн дийлэнх зардлыг бүрдүүлдэг хөргүүрийн эрчим хүчний зарцуулалтыг хэмнэх боломжтой болж байгаа аж.

Учир нь байгалийн жамаар буюу гүний усаар хөргөнө. Мөн гадны сөрөг нөлөө болон байгалийн гамшигт хүчин зүйлд өртөх магадлал бага хувьтай болж байгаагаараа давуу талтай. Хэрэв туршилт амжилттай болбол энэхүү төсөл өргөн хүрээтэйгээр цааш үргэлжлэх юм

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.