2017.02.20 · niitlelch.mn (Archiv) · Архив

9 компанийн хувьцаа буурч 7 компанийн хувьцаа тогвортой байлаа

2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 33 хувьцаат компанийн 130,094 ширхэг хувьцаа арилжигдсанаас 17 хувьцаат компанийн хувьцаа өсч, 9 хувцаат компанийн хувьцаа буурсан  бол 7 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Дархан хүнс” компани хамгийн өндөр буюу 14.98-иар өссөн бол “Хорин хоёрдугаар бааз” 13.64%, “Төмрийн завод” 12.78%-иар тус тус өслөө. Мөн 7,457 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжигдаж 800,984,959.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Энэ өдөр “MSE ALL” индекс 827.75 нэгж болж 0.29%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,427,642,626,264.00 төгрөг боллоо.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.