22/11/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Хишигдалай бүхнийг мартаж, шинээр эхлэх үү…

Анхлан “UBS” телевизийн уралдаант шоу нэвтрүүлгээс өөрийн авьяас билгээр тодрон, өдгөө өөрийн хүч хөдөлмөрөөр олон нийтэд танигдан яваа уран бүтээлч бол Дуучин А.Хишигдалай.

Тэрээр “Опозит” хамтлагийн реппер Гантулгатай хайр сэтгэлийн холбоотой байсан бөгөөд тэдний харилцаа удаан үргэлжлээгүй гэдгээ ч олон нийтээс нуудаггүй.

Хээгүй хэнэггүй Далай өнөөг хүртэл уран бүтээлээрээ хань хийн явсаар л. Гэтэл түүнийг сүүлийн үед дуучин Амараа буюу АМ-С-тэй үерхэх болсон хэмээх яриа гарчээ.

Учир нь тэд өөрсдийн фэйсбүүк хуудаснаа зүрх шидэлцэн хайрын тухай постууд бичих болсон байх бөгөөд тэдний дагагчид үерхэж байж магадгүй хэмээн таамаглаж буй аж.

Гэхдээ энэ бол зөвхөн таамаг төдий! Ямартаа ч шархалсан сэтгэлээ эдгээж, экс залуугаа одоо л мартаж шинэ хайр дурлал эрэлхийлж буй бололтой.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.