23.11.2018 · niitlelch.mn (Archiv) · Archiv

АНХААР: 58 настай иргэн гэртэйгээ шатаж, амиа алджээ

Баянхонгор аймгийн Дуурсах багийн нутагт энэ сарын 21-нд 58 настай иргэн гэртэйгээ шатаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Цогцсыг Онцгой байдлын алба хаагчид цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Хүйтний эрч чангарч байгаа энэ үед ахуйн гал түймэр ихсэх хандлагатайг холбогдох албанаас анхааруулав.

Иргэдийн пийшин зуухны буруу галлагаа, яндангийн халалт, цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн буруу хэрэглээ зэргээс үүдэн гал түймэр гарч байна.

Үүнээс үүдэн эд хөрөнгөөрөө хохирох цаашлаад амь насаа алдах шалтгаан болж байгааг сэрэмжлүүллээ.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.