28.11.2018 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Халтиргааг арилгах зорилгоор 1400 тн бодис, 2000 тн давс нөөцөлжээ

Нийслэлийн авто замын халтиргаа гулгааг арилгах зорилгоор цацдаг давс, тусгай бодисын нөөц хангалттай байгаа гэж өнөөдөр холбогдох албаныхан мэдээлэв.

Жил бүр тусгай бодис болон давс авахад 350-400 сая төгрөгийг Захирагчийн ажлын албаны урсгал зардалд тусгадаг байна.

Тусгай зориулалтын бодис тонныг нь 470 мянган төгрөгөөр худалдан авсан талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр ярьжээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 1400 тонн бодис, 2000 гаруй тонн давс нөөцөлсөн байна. Гадна орчинд хасах 20 хэмээс дээш хүйтэрсэн үед замын халтиргаа, гулгааг хайлуулах зорилгоор тусгай зориулалтын бодис ашигладаг байна.

Харин нийслэлийн хэмжээнд 1500-2000 тонн тусгай зориулалтын бодис, 2500-3000 тонн давсыг өвлийн улиралд хэрэглэдэг байна.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.