28/11/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Монгол Улсад хавсран суух зарим Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Linked automatically by name · ⚑ Report an error

Монгол Улсад хавсран суух зарим Элчин сайд нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, бараалхлаа.

Нидерландын Хаан Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Эд Кроненбург

Мароккын Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Азиз Меквар

Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Паулу Эстивалле Де Мескита нарыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарт хандан нэн тэргүүнд Монгол Улстай бүх түвшний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хичээл зүтгэл гарган ажиллахыг хүсээд хөдөө, аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.

Мөн улс орнуудын хооронд одоо хэрэгжиж буй зарим төсөл хөтөлбөрийг эрчимжүүлэхэд Элчин сайд нарын оролцоо их байдгийг сануулж, амжилт хүслээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.