29.11.2018 · niitlelch.mn (Archiv)
· Archiv
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга дахин хүчин хийхийг завджээ!
УИХ-ын асан Д.Гантулга дахин хүчингийн хэрэгт холбогдсон талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст энэ сарын 27-нд нэгэн эмэгтэй гомдол гаргасан байна. Тэрбээр УИХ-ын гишүүн асан Д.Гантулга түүний найз Э нар өөрийг нь хүчирхийлэхийг завдсан гэсэн байна.
Цагдаагийн байгууллагаас тухайн эмэгтэйн гомдлын дагуу хэрэг бүртгэлт явуулж, мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлээд байгаа аж.
Дашрамд дурдахад, Д.Гантулга өмнө нь иргэн Ч.Наранзаяаг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн билээ. Уг хэрэг нь одоогоор прокурорын хяналтын шатанд байгаа юм.
Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.