03.12.2018 · niitlelch.mn (Archiv)
· Archiv
Завхан аймгийн автозамын хөдөлгөөнийг хаалаа!
Байгаль цаг уурын аюултай үзэгдлээс шалтгаалан зам даваа хаагдаж, орон нутгийн замд зорчиход хүндрэл үүсч болзошгүйг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулсан.
Тэгвэл Завхан аймгийн Улиастай сум, бусад сумдын нутаг дэвсгэрээс гарах орон нутгийн болон улсын чанартай авто замын хөдөлгөөнийг /2018-12-01/-ний өдрийн 12:00 цагийн үед байгалийн аюултай үзэгдэл намдах хүртэл түр хугацаагаар хаажээ.
Тодруулбал Завхан аймаг дахь Цагдаагийн газрын дарга, хурандаа С.Цэрэнсамбуу тус аймгийн Улиастай сум, сумдын нутгаас гарах бүх замын хөдөлгөөнийг хаах тушаал гаргасан байна.
Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.