04/12/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
НИТХ: Төсөв хэлэлцэх хуралдааныг хойшлуулав
Нийслэл хотын ирэх оны төсөв болон бусад багц асуудлыг хэлэлцэн батлах байсан НИТХ-ын ээлжит ХХ хуралдаан өнөөдөр болох байсан боловч НИТХ дах МАН, АН-ын бүлэг, асуудлыг өргөн барьсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хуралдааныг нэг өдрөөр хойшлуулах хүсэлтийг ирүүлээд байна.
Тиймээс хуралдааны дэгийн 4.6 дэх заалтыг үндэслэн Хурлын дарга НИТХ дах хоёр намын бүлгийн дарга нартай зөвшилцөн НИТХ-ын ээлжит хуралдааныг 12 сарын 5-ны лхагва гарагт буюу маргааш хуралдуулахаар тогтоод байна.
Мөн завсарлага аваад байсан НИТХ-ын ээлжит бус V хуралдаан Засаг дарга С.Батболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрийн зүгээс Монгол улсын Ерөнхий сайдад гаргасантай холбоотойгоор 12 сарын 5-ны лхагва гарагт хуралдахаар болжээ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.