04.12.2018 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Тун удахгүй фэйсбүүк мессенжэр “Unsend” үйлдэлтэй болно

Фэйсбүүк мессенжэр илгээсэн мессэжээ хүчингүй болгож буцаах Unsend үйлдэлтэй болох гэнэ. Уг үйлдлийг мессеж илгээснээсээ хойш 10 минут дотор ашиглах боломжтой.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард санаа нь тодорхой болсон уг үйлдэл iOS үйлдлийн системийн шинэчлэлд багтах аж. Зарим эх сурвалжууд 19.1-т орно гэж мэдэгдэж байгаа ч Фэйсбүүкээс албан ёсны товлогдсон өдөр, үйлдлийн системийн шинэчлэлийн хувилбарыг онцгойлон дурдаагүй байна.

Unsend үйлдлийг хийхдээ буцаах мессежнийхээ дээр дарж гарч ирсэн copy болон unsend гэх үйлдлийн unsend-ийг сонгосноор идэвхжих юм. Ингэснээр андуурч илгээсэн, буруу бичсэн мессэж, зургаа буцаах буюу устгах боломжтой болж байгаа юм.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.