04/12/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Сувилагчид хөөгдсөн жирэмсэн эмэгтэй, гадаа төржээ!

Жирэмсэн эмэгтэйг тасаг андуурлаа хэмээн хөөж гаргаснаас болж гадаа төрсөн гэх мэдээлэл цацагдаад байна.

Тодруулбал, өчигдөр 23.00 цагийн үед иргэн Н амаржихаар ЭХЭМҮТ-д очжээ. Гэтэл төрөх гээд сандарч орж ирсэн эмэгтэйг “Төрөхийн хаалгаараа ор” гээд явуулсан байна.

Үүний улмаас эмэгтэй гадаа амаржсан гэв. Харин энэ талаар ЭХЭМҮТ-ийн Хэвлэлийн ажилтнаас тодруулахад “Төрөхөөр ирсэн эмэгтэй тасагаа андуурч ирсэн. Эмч нар тойроод Эх барихын тасгийн хаалгаар ороод ир гээд явуултал таксины жолооч андуураад “Гурван гал” эмнэлгийн үүдэнд аваачсан байна лээ.

Тэгээд эмэгтэй таксинд төрж, төрүүлсэн хүүгээ тэврээд буцаад орж ирсэн. Тэгэхээр нь төрөх тасгаас эх баригч эмч, асрагч, сувилагч очиж, яаралтай тусламж үзүүлсэн. Эх хүүхэд хоёрын биеийн байдал маш сайн байгаа” гэсэн хариулт өгчээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, эмэгтэй төрөхийн тасгаа хайж явах үедээ гадаа хүүхдээ төрүүлсэн. Тэгээд буцаад элгэндээ хүүхдээ тэврээд уйлаад ороод ирсэн. Тэнд байсан бүх хүн маш ихээр цочирдсон гэнэ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.