04/12/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Ардчилсан нам “шинэ байр”-тай болно

Linked automatically by name · ⚑ Report an error

Өнөөдөр “Ардчилсан нам”-ын шинэ байрны шав тавих ёслол Яармагийн дэнжид боллоо.

Шав тавих ёслолд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа, Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, барилгын ажлын гүйцэтгэгч “Хөрш заан” компанийн захирал УИХ-ын гишүүн асан Д.Батбаяр болон албаны бусад хүмүүс оролцжээ.

Ардчилсан нам одоогийн байдлаар өөрийн эзэмшлийн барилгагүй бөгөөд Олон нийттэй харилцах мэдээллийн төв нь “Шинэ дэвшилт холбоо”-ны байранд түрээсээр байрладаг бол намын Хэрэг эрхлэх газар “Ардчиллын өргөө”-нд урсгал зардлаа төлөн байрладаг юм байна.

Хоёр жилийн өмнө Ардчилсан намын даргын сунгаа орон даяар өрнөхөд өдгөөгийн Ардчилсан намын дарга С.Эрдэнийн мөрийн хөтөлбөрт “Намаа байртай болгоно” гэсэн зүйл тусгагдсан байсан аж.

Ардчилсан намын шинэ байр нийтдээ гурван блокоос бүрдэх бөгөөд арван давхар оффисын байр болон Хурлын танхим, Спорт заалнаас бүрдэх юм. Барилга ирэх оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр ашиглалтад орох аж.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.