04.12.2018 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Хорт утааг цэвэршүүлж уур болгодог төхөөрөмж туршиж байна!

Агаарын бохирдлыг бууруулахаар нам даралтын халаалтаар дулаанаа шийддэг сургууль, цэцэрлэгийг төвлөрсөн дулаанд холбох болон халаалтын зууханд шүүлтүүр суурилуулах зэрэг арга хэмжээг холбогдох албанаас хэрэгжүүлж байна.

Ингэхдээ зуухнаас гарч буй нүүрсний утааг тусгай хоолойгоор дамжуулан төхөөрөмжид цэвэршүүлнэ. Ингэхдээ сода, ус ашиглаж буйг “Мон-китурами” компанийнхан хэлсэн юм. Тодруулж хэлбэл, утаан дахь тоосонцорыг усаар, хүхрийг соданы уусмалаар саармагжуулж, уур болгож байна гэсэн үг.

Хэрэглэж буй бодисоо автоматаар татдаг, хүний оролцоо бараг шаардахгүй эл төхөөрөмж халаалтын зуухнаас гарч буй нүүрсний утааг 98 хувь цэвэршүүлж байгаа гэнэ. Бүх хүчин чадлаараа ажиллахад цагт 7.5 квт цахилгаан зарцуулах ажээ.

Дашрамд дурдахад, Монголын нүүрсний шинж чанарт тохируулан “Demister” компанийнхан уг төхөөрөмжийг тусгайлан үйлдвэрлэсэн бөгөөд үр дүнг нь дүгнэсний дараа овор хэмжээг нь багасгаж, үнэ тогтоох аж.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.