05/12/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Шатахууны үнэ 300 төгрөгөөр буурах шийдвэр гарлаа

Өчигдөр буюу /2018-12-04/-ний өдөр Г.Занданшатар сайд, Д.Сумъяабазар сайд нар нефть импортлогчид болон Монгол банкны удирдлагуудтай уулзалт хийж дараах үр дүн гарлаа.

Үүнд:

1. 12.07-ноос эхлэн шатахууны үнэ 100 төгрөгөөр буурна.

2. 12 сарын эцэс гэхэд 200 төгрөрөөр буурна.

3. Автогаз өнөөдрөөс эхлэн 150 төгрөгөөр буураад байна.

4. Долларын ханш маргаашнаас эхлэн буурна гэх мэт дөрвөн төлөвлөгөөг гаргаж хэргүүлэхээр болов.

Г.Занданшатар,

Улс төрийн зорилгоор үнээ бууруулахгүй үгсэн хуйвалдсан асуудал гарвал шууд тусгай зөвшөөрлийг чинь цуцлана…Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөж байхад Монгол дахь үнэ тасралтгүй өссөн, одоо буурч байх үед зах зээлийнхээ зарчмыг баримтлах ёстой…гэсэн юм.

Харин энэ талаар Д.Сумъяабазар,

Нэмэх үед чинь дуугүй нэмүүлээд л байдаг, асуудлыг чинь ойлгож дэмждэг. Харин үнэ буулгах гэхээр та нар янз бүрийн тайлбар тавиад худлаа ярьж байна шүү… Шууд цуцлана шүү гэж анхааруулан хэлсэн юм.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.