11/12/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Валют арилжихдаа заавал иргэний үнэмлэхтэй үйлчлүүлнэ

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс өнөөдрөөс эхлээд валют арилжааны төвүүд иргэний үнэмлэхээр үйлчилнэ.

Иргэд хэдий хэмжээний валют солиулахаас үл харгалзан иргэний бичиг баримтаар үйлчлүүлэх бөгөөд шаардлагатай бол валют арилжааны төвүүд үйлчлэхээс татгалзах ёстой.

Энэ талаар Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн

5.4-т Харилцагч энэ хуулийн 5.2, 5.3-т заасны дагуу шаардсан мэдээллийг өгөхөөс татгалзвал энэ хуулийн 4.1-д заасан этгээд түүнд үйлчилгээ үзүүлэхээс татгалзах ҮҮРЭГТЭЙ хэмээн заасан.

Энэхүү хуулийн заалтын хэрэгжилтэд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавих юм. Манай улс FATF-ийн төрлийн байгууллага болох APG (Ази, Номхон далайн бүсийн бүлэг)-ийн гишүүн бөгөөд “Хар саарал” жагсаалтад орох эрсдэлтэй байгаа билээ.

Тус байгууллагаас гаргасан 40 зөвлөмж бүхий стандартыг бүрэн хэрэгжүүлснээр уг жагсаалтад бичигдэхгүй байх боломж бүрдэх юм.

Ирэх оны аравдугаар сар хүртэлх хугацаанд уг стандартыг бүрэн хэрэгжүүлэх үүрэг хүлээж буй Монгол Улс Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хүрээнд идэвхтэй ажиллаж байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.