12/12/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Хөтөлбөрийн хүрээнд 18972 иргэн ажилтай боллоо
Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 18972 иргэн хамрагджээ. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар энэ онд байнгын ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 24131 иргэн дэмжлэг хүссэн байна.
Энэ ажлын хүрээнд 18972 иргэнийг ажлын байраар хангажээ. Аж ахуй эрхлэлтийн сургалтанд 4192, борлуулалтын болон ажлын байрны түрээсийн төлбөрийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд 556, ажил олгогчийг дэмжих арга хэмжээнд 113 иргэн хамрагдсан байна.
Нийтийг хамарсан ажилд 11773, хүнсний ногоо тариалах арга хэмжээнд 2184, цагийн ажилд зуучлах арга хэмжээнд 3608, эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд 1695 иргэн хамрагджээ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.