12/12/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Орон сууц орчим газруудад СӨХ хяналт тавьж, хариуцна

Нийслэлийн Газрын албанаас “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүлэн хэрэгжүүлж байна.

Орон сууцны ойр орчмын газруудад хэн дуртай нь чингэлэг, зөөврийн байгууламж авчирч тавьдаг, газрыг дураар өөрийн болгож, байшин барилга барих зэрэг зөрчил өмнө нь их гардаг байв.

Тэгвэл тус аяныг эхлүүлснээр газрын ийм төрлийн зөрчлүүдэд цэг тавилаа.

Аяны хүрээнд орон сууцны орчны газрын хил хязгаарыг судлан тодорхойлж, харьяалах Сууц өмчлөгчдийн холбоодод газар ашиглуулах эрхийг баталгаажуулж байна.

Мөн тухайн газрыг улсын бүртгэлд оруулан, СӨХ-той гэрээ байгуулснаар орчны газар эзэнтэй болж, цаашлаад тохижуулах боломжтой болж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, тухайн орчны газрыг хэн нэгэнд давхар ашиглуулах, байшин барилга барихыг гэрээгээр хориглосон бөгөөд зөвхөн ногоон байгууламж, явган хүний зам, цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг зөвшөөрөх аж.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.