2018.12.13 · niitlelch.mn (Archiv)
· Архив
Хар тамхитай холбоотой дөрвөн этгээдийг баривчилжээ
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд мансууруулах бодис хилээр оруулж ирсэн байж болзошгүй 19-24 насны дөрвөн залууг саатуулсан гэнэ.
Тэднийг энэ сарын 11-нд Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцнаас баривчилжээ.
Үүнээс гадна тус алба хаагчид Монгол Улсын хилээр мансууруулах, бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг оруулж ирсэн байж болзошгүй 25 настай эрэгтэй Ч-г энэ сарын 11-нд баривчилжээ.
Түүнийг ШШГЕГ-н харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.