14.12.2018 · niitlelch.mn (Archiv) · Archiv

БЗД-ийнхэн 323.6 тонн ХОГ цэвэрлэв!

Улаанбаатар хотын Ерөнхийменежерийн их цэвэрлэгээ зохион байгуулах тушаалын дагуу энэ оны 12 дугаар сарын 10-ны өдөр БЗД-ийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.

Тус цэвэрлэгээнд дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-2,3,4 ОНӨААТҮГ-ын зам талбайн ажилтан, албан хаагчид хамрагдсанбөгөөд дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үүссэн үүсмэл хогийн цэг болон 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлахЭмнэлгийн 13-ын жалга, Холбоо толгойн даланд үүссэн хогийг цэвэрлэсэн байна.

Түүнчлэн дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэрт үүссэн хур хогийг цэвэрлэж, айл өрхийн хог хаягдлыг ачиж тээвэрлэсэн байна.

Цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт 312 аж ахуйн нэгж байгууллагын 821 албан хаагчид оролцсон бөгөөд нийт 34,900 м.кв талбайн 323.66 тонн хаягдлыг цэвэрлэжээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.