14/12/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Зам талбайн цэвэрлэгээг 05:00 цагаас эхлүүлэх боллоо

Авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор зам талбайн хог, цас, мөсийг цэвэрлэх ажлыг нийтийн тээвэр,

автомашины оргил цагийн хөдөлгөөнтэй уялдуулан хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын өглөөний цагийн хуваарийг дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд 04:00-06:00 цаг;

аравдугаар сарын 1-нээс 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 05:00-07:00 цаг байх тухай Улаанбаатар хотын Ерөнхий Менежерийн А/261 тушаал батлагдсан.

Уг тушаалын дагуу Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас энэхүү цагийн хуваарийг баримталж, өглөөний цагаар Баянхошуу, Чингэлтэй, Тахилт, Хужир булангийн чиглэлд том ажилчдын автобус гарган, 05:00 цагаас эхлэн цэвэрлэгээ үйлчилгээг гүйцэтгэж байна.

Мөн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас Зам талбайн үйлчлэгчдийн ажлын ачааллыг бууруулах, цэвэрлэгээ үйлчилгээг шүргэн шуурхай хийх зорилгоор тусгай зориулалтын зам цэвэрлэгээний машинаар авто замын зорчих хэсгийн нуухан дахь хог хаягдал, цасыг соруулан тогтмол цэвэрлэж, гүүр, нүхэн гарц, авто замын зорчих хэсэгт давс, бодис цацан халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.