14/12/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

АНУ-ын Төрийн департаментын тусгай элчийг хүлээн авч уулзав

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн АНУ-ын Төрийн департаментын Умард Солонгосын асуудал хариуцсан Тусгай элч Марк Ламбертыг 2018 оны 12 дугаар сарын 13-нд хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд Монгол, Америкийн харилцаа, түүний дотор бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Монгол Улс нь Зүүн Хойд Азийн аюулгүй, тогтвортой байдал, ялангуяа Солонгосын хойгийн асуудлыг улс төр-дипломат, харилцан ойлголцол, энхтайвны замаар шийдвэрлэхийн төлөө тууштай байгаагаа илэрхийлж, энэ хүрээнд Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ санаачилгыг жил бүр зохион байгуулж ирснээ онцлов.

Америкийн талаас ЗХА-ийн бүс нутгийн аюулгүй байдал, итгэлцлийг бэхжүүлэхэд Монгол Улсын оруулж ирсэн хувь нэмрийг өндрөөр үнэлж, олон улсын хамтын нийгэмлэгийн хамт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг үр дүнтэй биелүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.