17/12/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Улсын хэмжээнд мал тооллогын ажил маргааш дуусна
Энэ сарын 7-ноос эхэлсэн улсын хэмжээний мал тооллогын ажил маргааш дуусна. ХХААХЯ-наас мэдээлснээр энэ жил 8.7 сая толгой мал отроор өвөлжиж байна.
Улсын хэмжээнд нийт 169.7 мянган малчин өрхөд 68 гаруй сая, хонин толгойд шилжүүлснээр 113.7 сая толгой мал өвөлжих бэлтгэлийг хангаж ажилласан талаар мэдээллээ. Энэ өвлийн хувьд бэлтгэвэл зохих нийт өвс, тэжээлийн 89.5 хувийг хангажээ. Өвөл, хаврын бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 60 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх бөгөөд нутгийн 40 орчим хувьд бэлчээрийн хүрэлцээ муу үзүүлэлттэй байгаа.
Үүнийг өнгөрсөн жилтэй харьцуулахад бэлчээр даац 50 хувьтай сайн байгаа бөгөөд отор, нүүдэл өмнөх жилийн хөдөлгөөнөөс 3.4 мянган өрх буюу 1.1 сая малаар буурчээ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.