18/12/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Зөрчил ихээр үйлдэгддэг цэгт эргүүл ажиллаж байна

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 3062 гэмт хэрэг бүртгэгдсэнээс хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг 601, хулгайлах гэмт хэрэг 1175, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг долоо гарсан байна.

Иймд Нийслэлийн цагдаагийн газраас шинэ жилийн баярын өдрүүдээр нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Шинэ жил–Эргүүл хяналт” нэгдсэн арга хэмжээ эхлүүллээ.

Эл арга хэмжээний хүрээнд гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг цэгүүдэд эргүүл ажиллуулж, архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг түүгээр үйлчилдэг аж ахуй нэгж байгууллага, зочид буудал, цахим тоглоомын газруудад хяналт шалгалтын ажлыг явуулж байна.

Иймд иргэд та бүхэн аливаа гэмт хэрэгт өртөж, хохирохоос урьдчилан сэргийлж, гэмт хэрэг зөрчлийн талаарх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд өгнө үү.

Мөн Нийслэлийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаарх саналаа 1800-1102 дугаарын утсаар өгөх боломжтой.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.