18/12/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

25 удаагийн үйлдлээр, 100 ширхэг дугуй хулгайлж заржээ!

Сонгинохайрхан дүүргийн харъяат 19-24 насны оюутан 4 залуу 11 сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд prius-30 загварын автомашины өвлийн дугуй бүлэглэн хулгайлж,

иргэдийг хохироон, түүнийгээ фэйсбүүкээр худалдаалж байжээ. Одоогийн байдлаар 25 удаагийн үйлдлээр, 100 ширхэг дугуй хулгайлж зарсан нь тогтоогдсон байна.

Мөн иргэн Т иргэдийн фэйсбүүк хаягаар нэвтрэн, найз нөхдөөс нь мөнгө гуйж, 25 удаагийн үйлдлээр, 12 сая төгрөг залилан авчээ.

Түүнчлэн иргэн Г, Б нар шинэ жилийн баяраа тэмдэглэн, ганц нэгээрээ явж байгаа иргэдтэй зориудаар муудалцан нэг нь зодолдох, нэг нь салгах нэрийдлээр гар утас, түрийвч, үнэт зүйлийг нь дээрэмддэг байсныг илрүүлжээ. Дээрх хэргүүдийг одоогоор мөрдөн шалгаж байгааг Нийслэлийн Цагдаагийн Газраас мэдээллээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.