18/12/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Цагдаагийн 25 алба хаагч ДОХИОНЫ ХЭЛ заалгалаа

Цагдаагийн байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болох тохиолдол бүртгэгддэг.

Цагдаагийн алба хаагчид тэдэнтэй дохионы хэлээр ойлголцдог байх нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хууль сахиулах үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх, гомдол мэдээллийг хүлээн авч, илрүүлэхэд чухал ач холбогдолтой байдаг аж.

Иймэээс цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв, Сүхбаатар дүүргийн 29 дүгээр тусгай сургууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах хөтөч цагдаа бэлтгэх нь” сэдэвт сургалт зохион байгуулжээ.

Энэхүү сургалтад төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн 25 алба хаагч хамрагдаж сонсголын болон харааны бэрхшээлтэй иргэдтэй харилцах анхан шатны чадвар, мэдлэгтэй болсон байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.