18.12.2018 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Эмгэг судлаач эмч, техникч нар Японд сургалтад хамрагдлаа

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-ын дэмжлэгтэйгээр 2018-2020 онд Япон улсын Хирошима их сургууль, Эмгэг судлалын үндэсний төв, Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг, Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлэг

“Уушги тоосжих өвчин асбестийн шалтгаант амьсгалын замын өвчний эрт үеийн оношилгооны чадамжийг сайжруулах” төслийг хамтран хэрэгжүүлж байна.

Уг төслийн хүрээнд уушги тоосжих өвчин, асбестийн шалтгаант амьсгалын замын өвчин, түүний хүндрэл болох уушгины урьтал өвчин, уушгины хавдар, мезотелиома зэрэг өвчний оношилгооны сургалт 2018 оны 12 дугаар сарын 3-10-ны хооронд Япон улсын Хирошима Их Сургууль дээр зохион байгуулагдлаа.

Сургалтад Эмгэг судлалын үндэсний төв болон орон нутгийн эмгэг судлаач эмч, лабораторийн техникч нар нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй амжилттай суралцаад ирлээ.

Төслийн хүрээнд Эмгэг судлалын үндэсний төв дээр зайн оношилгооны төхөөрөмж болох Нанозүүмэр /NanoZoomer SQ/-ийг суурилуулан эдийн шинжилгээгээр уушгины эмгэгийн оношилгоог Японы эмч нартай хамтран хийх, санал солилцох боломжтой боллоо.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.