18/12/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
МОРОККО: Уулын бэлээс хоёр эмэгтэй жуулчны цогцос олджээ
Сүүлийн үед жуулчдын аюулгүй байдал алдагдах болсон талаар гадны томоохон агентлагууд мэдээлэх болсон.
Тэгвэл өнгөрсөн даваа гарагт Морокко улсын Өндөр Атлас уулын ойролцоох тосгоноос хоёр скандинав эмэгтэйн цогцос олдсон талаар “France Press” агентлаг мэдээлжээ.
Тэд Герман, Норвегийн иргэд бөгөөд хоёулангийнх нь хүзүүн тус газарт зүссэн шарх байсан талаар тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлсэн байна.
Эмэгтэйчүүдийн цогцсыг Хойд Африкийн хамгийн өндөр оргил болох “Тубкаль” уулын бэлд оршдог Имли тосгоноос 10 км орчмын зайгаас олжээ.
Хохирогчдын хэн болох нь тодорхойгүй байгаа аж. Мороккогийн Дотоод хэргийн яамнаас хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн талаар мэдээлжээ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.