2017.03.17 · niitlelch.mn (Archiv)
· Архив
Монгол цэргийн баяраар оффшорчдын эсрэг жагсаал болно
Өнгөрөгч гуравдугаар сарын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Б.Болор-Эрдэнэ, Ч.Алтанзагас, Чанцал оффшорчдын эсэргүүцэж буйгаа мэдэгдэж Сүхбаатарын талбай дээр тайван жагсаал хийж “баярласан”. Баярын өдрөө тэмцэл хийн өнгөрүүлэх тэдний санаачилга цөөнгүй хүнд хүрсэн бололтой. Өнөөдөр буюу Монгол цэргийн өдрөөр Ард түмний онц түр зөвлөл оффшорчдын эсрэг жагсаал хийхээ мэдэгдээд буй.
Тэд өнөөдөр мөн л Сүхбаатарын талбайд 11 цагт тайван жагсаал зохион байгуулах гэж байгаагаа мэдэгдэж, Зэвсэгт хүчний албан хаагчид, ахмадууд, сонсогчдыг ч уг жагсаалд нэгдэхийг уриалжээ.
Мөн эл өдөр 13.00 цагт Сүхбаатарын талбай дээр агаарын бохирдлын эсрэг дорвитой арга хэмжээ авахыг шаардаж эцэг эхчүүд жагсаал хийхээр болоод буй.
Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.