21/12/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
САЙН МЭДЭЭ: Энэ жил 529 хоёр ихэр, 13 гурван ихэр хүүхэд мэндэлжээ
Энэ оны эхний 11 сарын байдлаар нийслэлд 36922 эх амаржиж, 37231 хүүхэд мэндэлжээ. Үүнээс 19034 нь эрэгтэй хүүхэд, 18197 нь эмэгтэй байна.
Шинэ төрсөн нийт хүүхдийн 529 нь хоёр ихэр, 13 нь гурван ихэр бүртгэгджээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өгсөн захиргааны статистик мэдээгээр дүүргүүдийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэстбүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо нийслэлд арваннэглүгээр сарын эцэст 8532 болж, өмнөх оны мөн үеэс 1573 хүнээр 22.6 хувиар өссөн.
Нийт ажилгүйчүүдийн 4628 буюу 54.2 хувь нь эмэгтэйчүүд байна гэж Нийслэлийн Статистикийн газраас мэдээлэв.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.