21.12.2018 · niitlelch.mn (Archiv) · Archiv

БИЧЛЭГ: Эрдэмтэд РОБОТ ЖООМ бүтээжээ

Харвардын их сургуулийн эрдэмтэд олон төрөл зүйлийн амьтдын хэлбэр загвартай роботын төхөөрөмж, бүтээн туршсаар байна.

Энэ бол робот жоом. Өмнө нь робот жоом бүтээн танилцуулж байсан бол энэ удаад тус робот жоомоо хана болон таазан дээр явах чадвартай болгон сайжруулсан байна. “HAMR” нэртэй тус бичил робот дөрвөн хөлөөрөө хана, таазнаас зуурч явдаг юм байна.

Роберт Вүүдийн удирдлаган дор хэсэг бүлэг инженерүүд “HAMR” нэртэй робот жоомыг цахилгаан холбоо бүхий системээр тоноглож хана, таазны гадаргуу дээр явах чадвартай болгон хөгжүүлсэн байна.

Робот жоомны дөрвөн сарвуу тус бүрийг нь шатлалтай цахилгаан бүхий наалдамхай хавтангаар хийж өгсөн. Ханатай зуурч барьцалдах зориулалтын сарвуун дахь наалдамхай давхаргууд нь зэс, полимер хоёр төрлийн тусгаарлагч материалаас бүрдсэн. Робот жоом өөртөө бичил батарейтай.

Энэ батарейнаасаа хүчдэлийг сарвуунд дамжуулах үед дөрвөн хөл нь дамжуулагч материал дээр наалдаж, өөрөө явагч бичил төхөөрөмжийг ямар ч гадаргуу дээр явж байхад унах боломжгүй нөхцөлийг бүрдүүлж өгдөг байна.

Эрдэмтэд, зохион бүтээгчид энэ бичил роботоо судалгааны зориулалтаар бүтээсэн гэжээ. Цаашид улам хөгжүүлэн сайжруулан бүтээхээр зорьж байна.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.