24.12.2018 · niitlelch.mn (Archiv)
· Archiv
ИНДОНЕЗИ: Цунами болж 584 хүн гэмтэж, 43 хүн амиа алдав
Индонезид цунами дэгдсэний улмаас наад зах нь 43 хүн амиа алдаж, 584 хүн гэмтэж бэртсэн байна.
Одоогийн байдлаар хоёр хүн сураггүй алга болсонд тооцогдож байгаа аж. Байгалийн гамшгийн улмаас 20 хүн амиа алдаж, 165 хүн гэмтэж бэртсэн гэж өмнө нь мэдээлсэн байна.
Цунами Индонезийн Ява болон Суматра арлыг заагладаг Зондын буланд дэгджээ. Хүчтэй давалгаа Анак-Кракатау галт уул саяхан оргилсонтой холбоотой байж магадгүй гэж Байгалийн гамшгийн уршгийг арилгах үндэсний газрын мэргэжилтнүүд таамаглаж байгаа аж.
Синьхуа агентлагийн мэдээлснээр, цунами Индонезийн баруун эрэгт орон нутгийн цагаар 21 цаг 27 минутад дэгджээ.
Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.