24/12/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Сургалтын тэтгэлгийн мэдээлэл төвлөрсөн ЦАХИМ ХУУДАС нээгдлээ

Засгийн газрын шугамаар хэрэгжиж буй тэтгэлэгт хөтөлбөрүүдийн тухай мэдээлэл хаагдмал, хязгаарлагдмал хүрээнд түгээгдэж, зөвхөн мэдээлэлд ойр хүмүүсийн хүрээнд болж өнгөрдөг, үүний улмаас сайн сурлагатай оюутан залуус тэр бүр хүссэн тэтгэлэгт хөтөлбөртөө хамрагдаж чадахгүй байна гэсэн шүүмжлэл олон жил яригдаж ирсэн.

Тэгвэл БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн санаачилгаар, үүрэг чиглэл өгсний дагуу анх удаа Засгийн газрын шугамаар хэрэгжиж буй тэтгэлэгт хөтөлбөрүүдийн цахим мэдээллийн нэгдсэн сантай боллоо.

Та scholarship.esis.edu.mn цахим хуудаст зочилж, тэтгэлгийн сонгон шалгаруулалттай холбоотой Засгийн газрын холбогдох журам, тогтоолын тухай мэдээлэл, сүүлийн гурван жилийн статистик үзүүлэлт, Боловсролын зээлийн сангийн мэдээлэл, Багш солилцоо, Оюутан солилцоо, тэтгэлэгтэй холбоотой түгээмэл асуулт, хариултын хэсэг гэх мэт цогц мэдээллийг нэг дороос авч болно.

Гадаадад суралцах сургалтын тэтгэлгийн мэдээлэл бүх иргэнд нээлттэй болсноор тэгш хамруулах боловсролын талаар төрөөс баримталж буй тодорхой үндсэн зорилтууд хэрэгжиж, Монгол улсын иргэн бүр гадаадад суралцах тэтгэлгийн сонгон шалгаруулалтад оролцох ижил боломжоор хангагдана.

Үүний үр дүнд мэдээлэлд ойрхон хүмүүс тэтгэлэгт хамрагдаад бусад нь мэдээлэлгүйн улмаас тэтгэлэгт хамрагдаж чаддаггүй гэх тэгш бус байдал үгүй болох боломж бүрдээд байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.